Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 2 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 6 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 287.8-344.4 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 214.5-331.1 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Туул гол Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 449.9 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ-Зүүнбүрэн |
- |
- |
0.9 |
0.21 |
0.005 |
0.010 |
2 |
Сэлэнгэ–12 р зөрлөг 10 |
5.70 |
2.40 |
0.8 |
0.33 |
0.003 |
0.015 |
3 |
Сэлэнгэ–12 р зөрлөг 20 |
5.93 |
2.30 |
0.9 |
0.13 |
0.001 |
0.031 |
4 |
Орхон–Шаамар |
5.78 |
2.4 |
0.8 |
0.13 |
0.004 |
0.068 |
5 |
Орхон–Сүхбаатар |
6.08 |
2.1 |
0.8 |
0.18 |
0.003 |
0.066 |
6 |
Туул-Орхонтуул |
- |
- |
0.8 |
0.19 |
0.003 |
0.040 |
MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж |
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 2 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн мотор ажиллахгүй байгаа учир дээж авч шинжилгээ хийгээгүй.
3.Агаарын шинжилгээ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 02 дугаар сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.008 мг/м3, хамгийн их нь 0.017 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.048 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.124 мг/м3, хамгийн их нь 0.650 мг/м3 байна. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас нийт тоосны агууламж 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдийн 08 цагт 1.30 дахин, 02 дугаар сарын 14-ны өдрийн 20 цагт 1.09 дахин давсан байна. PM10 буюу том ширхэглэгт тоосонцор 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 1.03 дахин, 02 дугаар сарын 05-ны өдөр 1.30 дахин, 02 дугаар сарын 09-ны өдөр 1.24 дахин, 02 дугаар сарын 10-ны өдөр 1.17 дахин, 2 дугаар сарын 11-ны өдөр 1.01 дахин, 2 дугаар сарын 14-ны өдөр 1.12 дахин, 2 дугаар сарын 15-ны өдөр 1.19 дахин, 2 дугаар сарын 16-ны өдөр 1.30 дахин, 2 дугаар сарын 18-ны өдөр 2.17 дахин, 2 дугаар сарын 19-ны өдөр 1.37 дахин давсан байна. PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 1.44 дахин, 02 дугаар сарын 05-ны өдөр 1.84 дахин, 02 дугаар сарын 06-ны өдөр 1.28 дахин, 02 дугаар сарын 08-ны өдөр 1.04 дахин, 02 дугаар сарын 09-ны өдөр 1.76 дахин, 02 дугаар сарын 10-ны өдөр 1.66 дахин, 2 дугаар сарын 11-ны өдөр 1.42 дахин, 2 дугаар сарын 12-ны өдөр 1.06 дахин, 2 дугаар сарын 14-ны өдөр 1.62 дахин, 2 дугаар сарын 15-ны өдөр 1.70 дахин, 2 дугаар сарын 16-ны өдөр 1.88 дахин, 2 дугаар сарын 18-ны өдөр 1.42 дахин, 2 дугаар сарын 19-ны өдөр 2.04 дахин, 2 дугаар сарын 20-ны өдөр 1.18 дахин , 2 дугаар сарын 21-ны өдөр 1.08 дахин, 2 дугаар сарын 22-ны өдөр 1.36 дахин, 2 дугаар сарын 23-ны өдөр 1.38 дахин, 2 дугаар сарын 24-ны өдөр 1.40 дахин давсан байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулд нийт 51 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.048 мг/м3, хамгийн их агууламж 0.066 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.037 мг/м3 байна. PM10 тоосонцорын дундаж агууламж 0.154 мг/м3, хамгийн их нь 0.268 мг/м3 бөгөөд Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 02 дугаар сарын 19, 24, 25, 27, 28-ны өдрөөс бусад өдрүүдэд 1.02-2.68 дахин давсан байна. PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.131 мг/м3, хамгийн их нь 0.229 мг/м3 бөгөөд 02 дугаар сарын 27-ны өдрөөс бусад өдрүүдэд агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1.72-4.58 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ийн ус, агаар хариуцсан инженер М.Өнөржаргал